Tumgik
agar13order · 3 years
Text
Захиалга хийх дараалал 👇
1. Wechataar шууд харилцаж захиалга хийдэг тул заавал wechat.тай байх хэрэгтэй.
2. Wechat ID : luxqhk861004134498
Уг хаягийг Search хийгээд Add Хийнэ. Send message товчин дээр дараад Agar13mongolia Өөрийн нэр Утасны дугаараа бичиж бүртгүүлээрэй. Учир нь Монголоос холбогдож байгаа нь мэдэгдэх ба таныг монгол хэлтэй оператортой холбох болно. Та англи орос хэлний анхан шатны мэдлэгтэй бол төвөггүй захиалга хийх боломжтой. Монгол хэлтэй оператор ганцхан байдаг тул зарим тохиолдолд англиар оросоор биччих нь илүү хурдан байх нь бий.
3. Сонирхож буй барааны линкээ копидож явуулаад үнийн мэдээлийг авна.
4. Төлбөр төлөхдөө та манайхтай эргэж холбогдож манайхаас монгол данс авч төлбөрөө төлнө. Бид таны гүйлгээг хийсний дараа таньд мэдэгдэнэ. Шимтгэлгүй юаны гүйлгээ хийж өгдөг.
5. Таны бараа үйлдвэрээсээ гарсан даруйд таньд захиалгын код ирэх ба та доорхи сайтаар орж хаана явж байгааг хянах боломжтой. Мөн манайд давхар таны мэдээлэл ирэх тул манайх бас давхар хянах болно.
6. Таны захиалга үйлдвэрээсээ гарсан өдрөөсөө манай Эрээн дэх хаягаар 4-7 хоногт хүргэгдэж Эрээнээс-УБ.т  (манайхаас шалтгаалахгүй хил гаалийн асуудалгүй тохиолдолд) 4-7 хоногт ирнэ. Ачаа ирсэнийг таны утсаар холбогдож мэдэгдэнэ. Каргоны тариф ачааны овор хэмжээнээс хамаарч үнэ бодогдоно.Үйлдвэрээс заримдаа шууд тэр өдөртөө заримдаа 2-5 өдрийн дараа гардаг шүү. Хамгийн хурдандаа 10 хоног удаандаа 21 орчим хоног болж ирнэ. Газрын тээвэр учраас шууд хэлэхэд хэцүү байдаг. Бусад каргоны адил зарчмаар л явна.
ЗАХИАЛГА ХИЙХЭД АНХААРАХ ЗҮЙЛС!
1. Барааг каталогит байршуулсан он сар өдрийг харах
2017 2018 2019 оны бараанууд зарим байхгүй зарагдаад дууссан юмуу үйлдвэрлэгдэхээ больсон байх магадлалтай байдаг тул та барааныхаа зурагны доорхи он сар өдрийг хараад линкээ явуулаарай. Гэхдээ байх ч магадлалтай. Эсвэл каталогит байхгүй таны хайж байгаа загвар байвал манайх руу бичиж бас болно шүү. Хайж үзээд эргээд холбогдох болно.
Tumblr media
2. Заавал линк явуулж үнээ асуугаарай 👇
Маш олон үйлдвэрийн барааны зураг байдаг тул линкийг нь явуулж байж үнэн зөв үнийн болон бусад мэдээллийг авах боломжтой шүү. Линкийг нь явуулсан тохиолдолд таньд хариу ирнээ. Олон орны хэрэглэгчидтэй шууд харьцаж 1 ширхэгийг ч үйлдвэрийн үнээр нь захиалга авдаг болохоор ачаалал маш их байдаг тул шууд хариу ирэхгүй 24 цаг дотроо хариулдаг байгаа. Мөн каталогит байршдаг бараанууд маш нууцлаг зарагддаг болохоор шууд худалдааны онлайн сайтад байршуулаад автомат захиалга авах боломжгүй байдаг. Размерийн мэдээллийг өөрөө маш зөв сонгох хэрэгтэй шүү гэж зөвлөе.
Tumblr media
3. Хаяг хөлдөх
Цаанаа үйлдвэр нь зургаа шинэчлэх юмуу дууссан бараагаа хасах тохиолдолд эсвэл хэсэгтээ захиалга авахгүй тохиолдолд хаягаа хөлдөөдөг. Гэхдээ эргээд ажиллана гэсэн үг.
Tumblr media
4. Бараагаа хянах
http://www.baidu.com/ оор захиалгын кодоо бичиж хаана явж байгааг хянах боломжтой.
Tumblr media
Асуух зүйл гарвал ДМ бичээд асууж байгаарай 😊
0 notes